Монголбанкнаас зарласнаар долларын ханш 2272 төгрөг, 82 мөнгөтэй тэнцлээ. Харин ажилжааны банкууд ам.долларыг 2268 төгрөгөөр авч, 2280-2283 төгрөгөөр зарж байна. Өнөөдрийн байдлаар валют арилжааны “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 2270 төгрөгөөр зарж, 2282 төгрөгөөр борлуулж байна.
Өнгөрсөн сард долларын ханш 2265 төгрөг 28 төгрөгтэй тэнцэж түүхэн дээд цэгт хүрч байсан бол одоогийн ханш энэ үзүүлэлтийг илт давжээ. Долларын ханш чангарч байгаа энэ үед хяналт, зохицуулалт дутмаг байгааг эдийн засагчид шүүмжилж байна.
О.ӨНӨР