Categories
мэдээ нийгэм

Баар, ресторануудын цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй

Баар, ресторанууд зурган илэрцүүдНийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэвлэлийн хурал зарлаж зарим зүйлсийг тодруулжээ. Хэвлэлийн бага хуралд НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

О.Нарантуяа баар, ресторан, шөнийн цэнгээний газруудын цагийн хуваарийн талаар мэдээлсэн юм. Тэрбээр “Баар, шөнийн цэнгээний газруудыг 00:00 цагаас хаана гэсэн ташаа мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэх боллоо. Шөнийн цэнгээний газрын цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй. 2015 оны долоодугаар сарын 9-ний өдөр баталсан хуваарь өнөөг хүртэл үйлчилж байна. Хуваарьт дурдсаны дагуу зарим баар ресторан шөнийн 04:00 цаг хүртэл үйлчилгээгээ үргэлжлүүлж байгаа. Одоогоор 00:00 цагаас хаана гэсэн захирамж гараагүй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *