БНСУ-д сард дунджаар 360 монгол иргэн визний хугацаагаа хэтрүүлэн үлдэж байгаа талаар мэдэгдсэн. Уг зөрчлийг арилгахын тулд БНСУ-ын Цагаачлалын албанаас визний хугацаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь өршөөл үзүүлэх аяны хугацааг энэ оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгажээ. Ингэснээр визний хугацаагаа хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцах тохиолдолд БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй болох юм.