НҮБ-ын Ерөнхий
ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож буй Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ
цөмийн туршилт хийсэн БНАСАУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг уриалав. Шинзо
Абе НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзах үеэрээ ийнхүү
уриалсан бөгөөд ойрын үед энэ асуудалд анхаарахыг хүссэн байна. Өнгөрсөн долоо
хоногт БНАСАУ цөмийн пуужин туршсан юм. Энэ нь Өмнөд Солонгос болон Японы
эсэргүүцэлтэй тулгараад байна.