Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян
Кубад хоёр өдрийн айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр Кубын ерөнхийлөгч Раул
Кастротой уулзалт хийжээ. Уулзалтын үеэр хоёр орны хооронд эрчим хүч, аж
үйлдвэр, байгаль орчин, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт
эдийн засгийн хамтын ажиллагааны 30 орчим гэрээнд гарын үсэг зурсан байна. Ли
Кэцян Кубад хийсэн айлчлалын хүрээнд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг
олон салбарт нэмэгдүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг батжуулахыг зорьжээ.
Хятад нь Кубын хоёр
дахь гол худалдааны хамтрагч орон юм. Хоёр орны хооронд худалдаа өнгөрсөн 2015
оны эхний есөн сард 1.6 тэрбум ам.доллар байжээ. Энэ нь өмнөх 2014 оны мөн үеэс
57 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.
Бээжин Кубатай
дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий
сайд Гаванад айлчилсан нь энэ юм. Өмнө нь 2014 онд Хятадын дарга Си Жинпин
Кубад айлчилж байв.
Ли Кэцяны өмнө
өнгөрсөн долоо хоногт Японы ерөнхий сайд Шинзо Абе Кубад айлчлал хийсэн билээ.
Куба нь хагас зууны дараа АНУ-тай харилцаагаа сайжруулах алхам хийснээр олон
улс болон жуулчдын анхаарлыг татсан орон болон хувирсан юм.