Categories
мэдээ нийгэм

Автомашинд хавчуулагдсан иргэдийг аварчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Улиастай руу эргэдэг авто замын уулзварт 30-36 УБӨ улсын дугаартай, 13-70 УНЦ улсын дугаартай суудлын автомашин мөргөлдсөнөөс төмөр эд ангид нь хүмүүс хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр /2016.09.24/ 14:09 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж төмөр эд ангид хавчуулагдсан иргэн А /20 настай, эрэгтэй/, Ү /20 настай, эмэгтэй/, Ц /19 настай, эмэгтэй/, Б /19 настай, эрэгтэй/ нарыг гаргаж Гэмтэл согог судлалын үндэсний төвд шилжүүлэн өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *