Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъям гэр
бүлийнхээ хамтаар Канад улсад төрийн айлчлал хийсэн талаар
“www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр гэргий Кейт
Миддлтон болон ханхүү Жорж Александр Луи, бяцхан гүнж Шорлатте Элизабет Дианаг
дагуулан ирсэн нь олны анхаарлыг татжээ.
Энэ нь Диана гүнжийн
анхны айлчлал юм. Гүнжийн ах Жорж 10 сартай байхдаа анхны айлчлалаа хийж байсан
билээ.
Ханхүүгийн гэр
бүлийг тус улсын Ерөнхий сайд Жастин Трудо гэргий Софиягийн хамтаар угтаж
авчээ. Удирдагчид сүүлийн үеийн асуудлаар байр сууриа солилцжээ.