Categories
мэдээ нийгэм

Өчигдөр усанд автсан 16 иргэнийг аварчээ

Өчигдөр Улаанбаатар хотын баруун чиглэл
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны орчим их хэмжээний бороо орсны улмаас
усанд автсан 14 дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн
Онцгой байдлын хэлтсийн 25 албан хаагч шуурхай арга хэмжээ авч усанд автсан 12
иргэний амь насыг аварчээ.

Тодруулбал,
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын эцэс Канад хаус хорооллын
зүүн урд талын жалганд үерийн усанд урсаж байсан автомашинаас дөрвөн иргэнийг
гаргаж, амь насыг нь аварчээ. Мөн тус хорооны Тахилтын эцэс дуудлагаар очиход
уг айлын гэр, байшин нь үерийн усанд өртөж, 10 см орчим лаг шавар, хогонд
дарагдан 50 метр орчим банзан хашаа нь жалганд эвдэрсэн байсныг гаргаж өгчээ.
Тус хорооны Тахилтын нэгдүгээр буудал төмөр замын нүхэн гарцын хойд талд
автомашинтай хүмүүс машинтайгаа усанд автсан дуудлагаар очиж, машинд байсан
хоёр том хүн, гурван хүүхдийг аварсан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 22
дугаар хороо, Тахилтын эцэст автомашин үерд автлаа гэсэн дуудлагыг ирүүлснээр
нийслэлийн Аврах ангийн бүлгийг хүрэлцэн очиход “Elantra” загварын автомашинд
байсан 43 настай эмэгтэй, зургаан настай хүү, 14, 10 настай охин нарыг гарган
аюулгүй газар хүргэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *