Categories
мэдээ спорт

“Буянт-Ухаа” спортын ордонд сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн АШТ үргэлжилж
байна. Өчигдөр Монгол Улсын оюутны шигшээ баг хагас шигшээд Хонг-Конгийн
багийг 106:67-гоор хожиж, финалд шалгарлаа. Ийнхүү манай улсын оюутны шигшээ
багийн спортоор анх удаа тивийн аваргад хүч үзэхээр болов.

Манай баг аваргын
төлөө нутгийн дэвжээнээ Тайванийн шигшээтэй өнөөдөр 17:00 цагт тоглох юм. Хүрэл
медалийн төлөө Хонг-Конг БНХАУ-ын багууд тоглоно.

Сагсан бөмбөг сонирхогчид та
бүхэн Буянт-Ухаа спортын ордон очиж багаа дэмжээрэй. Энэ бол алдаж болохгүй
сайхан боломж юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *