Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Төв аймгийн Баян,
Баянжаргалан, Баянцагаан, Мөнгөнморьт сумдад малын гоц халдварт шүлхий болон
цэцэг өвчин гарсантай холбогдуулан Онцгой байдлын газар болон Төв аймгийн
цагдаагийн бие бүрэлдэхүүн хорио цээрийн дэглэм тогтоон, өндөржүүлсэн бэлэн
байдалд ажиллаж байна.

Тус аймгийн хоёр
суманд өндөржүүлсэн бэлэн байдалд хяналт шалгалт явуулж эхэлжээ. Албаны эх
сурвалжийн мэдээллэснээр, үхсэн малын махыг хууль бусаар зарж борлуулах гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 17 бүсэд хяналт шалгалт явуулж
байгаа аж. Иймд цагдаагийн байгууллагаас иргэддээ хүнсэндээ мах махан
бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүслийн болон шинжилгээний бичгийг нягтлаж
байхыг анхааруулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Нийслэлийн Онцгой байдлын газар Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09 цагаас 15-ны өдрийн 09 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Наадамчдын аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, урлаг соёлын арга хэмнжээнүүд зохион байгуулагдах объектууд, ёслолын буудлага хийх газруудад гамшгаас хамгаалах, гал түймрийн улсын хяналтын хэрэгжилтийг хангах үзлэг шалгалтууд зохион байгуулагдаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *