Categories
мэдээ нийгэм

“Нохой муур устгалыг эрчимжүүлэх” талаар хуралдлаа

Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр энэ сарын 28-ны өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан “Нохой муур устгалыг эрчимжүүлэх” талаар Хотын Ерөнхий менежер болон холбогдох албаныхан хуралдлаа.

Хурлаар ирэх сард дуусах “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх журам”-ын санал асуулгын талаар хэлэлцсэн юм. Түүнчлэн энэхүү санал асуулгын дүнг НИТХ-д барих аж.

Одоогоор 2002 онд гарсан журмыг мөрдлөг болгон хэрэгжүүлж байгаа бөгөөд зарим нэг талаар хоцрогдсон учир шинэ журам хэрэгжүүлэх шаардлага гарч байгааг хурлын үеэр онцолсон юм.

Дашрамд дурдахад, шинэ журамд Нийслэлийн хэмжээн дэх эзэнтэй нохой, муурыг бүртгэлжүүлэх, нохдыг татваржуулах, үржлийг хязгаарлах, хяналтгүй нохой, муурыг устгах тухай тусгасан.

Ингэхдээ эзэнтэй нохойн тэжээгчийн хүсэлтийн дагуу эм нохойд спэй буюу өндгөвч, савыг нь авах ажилбар хийж, эр нохдыг үргүй болгох аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *