Categories
мэдээ нийгэм

Барилгын хана нурж дөрвөн хүн эмнэлэгт хүргэгджээ

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүрд Кил” ХХК-ийн баригдаж байсан барилгын хана өчигдөр 16.00 цагийн орчимд нурж, долоон хүн дарагджээ. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах ахлагч Г.Нарангэрэлээс энэ талаар тодруулахад, “Хана нурж, долоон хүн дарагдсан. Эдгээр долоон хүнийг шуурхай аврах ажиллагааг явуулж, хүнд бэртэл авсан дөрвөн хүнийг Улаанбаатар хот руу Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн” гэх мэдээллийг өглөө. Үлдсэн гурван хүн хөнгөн гэмтэл авсан учраас эмнэлэгт хүргээгүй аж. Хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн бөгөөд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *