Categories
мэдээ нийгэм

70-аас дээш настай ахмадууд “Насны хишиг” хүртэнэ

Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн үзэл баримтлалын төслийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Г.Отгонбаяр мэдээллээ.

Уг төсөлд зааснаар бол “Насны хишиг”-ийг 70-аас дээш настай ахмадад хагас жил тутамд олгоно. Цаашдаа эдийн засаг сэргэх үед улирал тутам олгодог байхаар тусгажээ.

Нэг ахмад настанд олгох “Насны хишиг”-ийн хэмжээг 100-300 мянган төгрөг байхаар тооцсон ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *