Categories
мэдээ нийгэм

Баабар: Нийгмийн жоом

Баар, ресторан, цэнгээний газрын хаалгыг 12 цагт тас барьж байх хууль гарсан. Санаачлагч нь нас тогтсон нэгэн парламентч авгай. Хэрэгжүүлэгч нь хотын мээрмаа гэгдэх бас нэг авгай. Өөрснөө чадахаа байхаар бусдыг торгож байгаа ёр нь. Улаанбаатарын долоон мянган цагдаа жорлон дээр цугласан ялаа аятай хотын төвийн хэдэн баар, ресторанаар амьдралаа залгуулна. Нар далд ормогц хотын захаар архидалт, аллага, хулгай дээрэм, хүчирхийлэл, садар самуун буцална. Олз, орлого үгүй тийм газар зүглэдэг тэнэг цагдаа олдохгүй.

Мэргэжлийн хяналтынхан, татварынхан, гаалийнхан, цагдаагийнхан, хот дүүргийн захиргааныхан шинэ жил, цагаан сар, маарт, цэргийн баяраар аль үнэтэй ресторануудад шөнөжин нийлдэг. Дээд зэрэглэлийн ресторануудад жоом байдаггүй. Тэд л жоомны үүрэг гүйцэтгэнэ. Үнэгүй хоол ундааг тэд бүх нүх сүв рүүгээ чихэж гударна, бөөлжинө, зодолдоно, муухай орилолдно, агсам тавина. Хоолон дээгүүр гүйлдэх байгалийн жоомноос хавьгүй муухай, дотор давчдам, огиудас хүрэм.

Энэхүү нийтлэлийг бүрэн эхийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншина уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *