Ардчилсан намын гишүүн, Иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнайтай ярилцлаа. Тэрээр “Сонгуулийн дүн нэгэнт гарчихсан МАН төр барьж байна. Гэхдээ энэ дүн гадна дотны нөлөөтэй гэдгийг хүмүүс дор бүрнээ мэдэж байгаа. Нотлох баримт байхгүй учраас хүн бүр хэлэхээс, гаргаж ирэхээс болгоомжилж байгаа биз. Ямар ч байсан 2016 оны сонгуулийн дүн ард түмний хүсэл зоригоос гарсан үр дүн биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Бид есдүгээр сардаа багтаагаад МАН 100 хоногт гэдэг тайлан гаргана. Тэр үед сэтгүүлчидтэй уулзаж, засаг авсан нөхдүүд ийм, ийм зүйлийг хийсэн байна гэж ярилцана гэж төлөвлөж байгаа. Ерөнхийдөө нийгмийг их айлгалаа, улс орон дампуурах гэж байна гэж итгүүллээ. Зохиолоороо бол нэг аврагч гарч ирэх учиртай. Тэр аврагч нь гаднаас гарч ирэх учиртай. Тэдэндээ юмаа тавиад туух ёстой. Ийм л зохиол үргэлжилнэ. МАН-д Засгаа унагаж чадах зоригтой хүн байхгүй. Өөрийнхөө намын эсрэг босч, Монголын ард түмний талд орох зоригтой хүн нэг ч байхгүй. Ах дүү, амраг саднаа агентлагийн дарга болгож байх шиг байна. Ерөнхий сайд нь Ерөнхий сайд шиг эрх мэдэлтэй болж энэ улс орны төлөө шийдвэр гаргах чадвартай болно. Тоглоомын нөхдүүд ээлжлэн гараад ард нь муур багш суучихаад удирдаад байвал хохирогч нь Монголын ард түмэн л болно” гэсэн юм.
Энэхүү ярилцлагыг бүрэн эхээр нь “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.