Нийтийн тээврийн том оврын автобусуудад осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зурагт зөвлөмж байрлуулахаар болсон тухай Замын цагдаагийн газар мэдээлжээ. Ингэснээр зам тээврийн ослын хор уршгийг хүүхэд багачууд, олон нийтэд таниулж, замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг олгох ажээ.