Хойд Солонгос улс сансарт хиймэл дагуул хөөргөхөөр болсон талаар тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээллээ. Удирдагч Ким Чен Ун өчигдөр эрдэмтдийг хүлээн авч уулзах үеэрээ “Бид тун удахгүй хиймэл дагуул хөөргөх болно. Аль болох хурдан хиймэл дагуул хөөргөх хэрэгтэй. Тиймээ амжилттай болно гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдсэн байна.
Пхеньян хэзээ хиймэл дагуул хөөргөх нь тодорхойгүй байгаа юм. Өмнөд Солонгос “Пхеньян хиймэл дагуул хөөргөх нэрээр пуужингийн туршилт хийхийг санаархаж байна” гэж мэдэгджээ.
Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн үеэр БНХАУ, Өмнөд Солонгос болон АНУ-ын удирдлагууд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг хэрхэн царцаах асуудлаар хэлэлцжээ.