Categories
мэдээ нийгэм

Усан парк, спорт цогцолбор 2020 онд Улаанбаатарт сүндэрлэнэ

Улаанбаатар хотод Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор 2020 онд бий болно. Тус паркийг Энхтайваны гүүр болон Замын Цагдаагийн газрын урдах Фрейзерийн хоорондох 11,8 га газарт байгуулах аж. Цогцолборын усан паркийн хэсэгт 50 метр урттай усан бассейн, зургаан замтай усан гулгуур, хиймэл далайн эрэг зэрэг байрлах бөгөөд спорт цогцолборын хэсэгт NBA-ийн стандартад нийцсэн сагсан бөмбөгийн ордон болон 30 гаруй спортын танхим бий болох аж.

Тус цогцолборын усан паркийн хэсэг 2018 онд ашиглалтад орох бол цогцолбор бүхэлдээ 2020 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж буй юм байна. Байгууламжийн 70 хувь нь ногоон байгууламж байх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *