Өнгөрсөн долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4935 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6295 төгрөгийн үнэтэй байлаа. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.2 хувиар буюу 75 төгрөг, үхрийн цул мах 1.0 хувиар буюу 80 төгрөгөөр буурчээ. Мөнх үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөг, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.1 хувиар буюу 210 төгрөгөөр, хонины цул махны үнэ 2.3 хувиар буюу 145 төгрөгөөр тус тус буурчээ. Өнгөрсөн долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 4700 төгрөгөөр худалдаалагдлаа.