Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр буюу есдүгээр сарын 15-нд хуралдаж Үндэсний Зөвлөлдөх хорооны хурлыг хойшлуулах шийдвэр гаргасан билээ. Энэхүү хурлыг сум, дүүргийн ИТХ-ийн сонгуулийн дараа Гүйцэтгэх зөвлөлөөр дахин хэлэлцэж байж товлохоор тогтсон байна. Мөн хуралдаанаар сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд АН-ыг удирдан оролцуулах сонгуулийн менежерээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилж, сонгуулийн штаб байгуулж ажиллахыг үүрэг болгосон аж. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нь 2008-2012 онд намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед АН 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд намаа удирдан оролцож байжээ.