БСШУСЯ-наас 2016 оны судалгааны тэтгэлгийг эрдэмтэнд“Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох” журмын дагуушилдэг 10 залуу эрдэмтэнд тэтгэлэг олгожээ. Тодруулбал, БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр буюу есдүгээр сарын 14-нд шагналыг гардуулж өглөө. Манай улсын шилдэг 10 залуу эрдэмтэд шинжлэх ухаан, инноваци шингээсэн бүтээлч аж үйлдвэрлэлийг эх орондоо хөгжүүлэхэд судалгаагаа чиглүүлж, тодорхой үр дүнд хүрэхийг хичээнэ гэдгээ илэрхийлэв. Энэхүү тэтгэлгийн хэмжээ 10 сая төгрөг бөгөөд 45 хүртэлх насны залуу эрдэмтэд шалгаруулалтад оролцдог аж. Мөн залуу эрдэмтдийн судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүрсэн судалгааны ажлыг эхлүүлэх, оюуны өмчөөр баталгаажсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чиглэгдэх юм. Сайдын нэрэмжит инновацийн тэтгэлгийг 2010 оноос хойш нийт 66 шилдэг залуу судлаачид хүртсэн ажээ. Дээрх шилдэг арван залуу эрдэмтэнд ШУТИС-ийн залуу эрдэмтэн Г.Мөнхсайхан“Молибденитын гадаргууд нанолитографи хийх технологи” бүтээлээр, МУИС-ийн залуу эрдэмтэн О.Алтансүх“Монгол орны намхархаг газрын тоон мэдээллийн сан үүсгэх, түүнийг хиймэл дагуулын мэдээгээр таних технологийн боломж” зэрэг бүтээлээр шалгарчээ.Эдгээр шилдэг арван залуу эрдэмтдийн бүтээлийг хүргэе.
№ |
Оюутны нэр |
Сургууль |
Бүтээлийн нэр |
|
3 |
Далайхүүгийн Өсөхжаргал |
Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн |
Морин шарилж, (Artemisia annua I)-ны абиотик стресс тэсвэрлэх чадварын физиологи, биохими, генетик механизм |
|
4 |
Сүхбаатарын Отгонпүрэв |
ХААИС |
Эсийн суспензийн өсгөврийн аргаар амны хөндийн ялзруулагч бактерийн эсрэг идэвхи өндөртэй ургамлын биомасс гарган авах нь |
|
5 |
Данзангийн Байгалмаа |
ХААИС |
Газар зүйн заалттай сарлагын хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, технологи нэвтрүүлэх |
|
6 |
Ганболдын Солонго |
ШУТИС |
Бактерийн эсрэг үйлчлэлтэй хүнсний хуванцар сав баглаа боодлын материалын судалгаа |
|
7 |
Сэмчингийн Мөнхбаяр |
Анагаах ухааны хүрээлэн |
Монгол орын зарим амьтан ургамлын гаралтай олон ханаагүй тосны хүчил агуулсан өөх тост түүхий эдийн үсний ургалтанд нөлөөлөх нөлөөлөл |
|
8 |
Хүрэлбаатарын Булгаа |
ШУТИС |
Улаанбаатар хотын иргэдийн зорчих эргэдтийг судалж, сүлжээ төлөвлөлтийг боловсронгуй болгох төсөл |
|
9 |
Энхтөрийн Отгонжаргал |
Хими, химийн технологийн хүрээлэн |
Хүнд, хөнгөн металл оксианиондыг шингээх шинэ материалын шинж чанарыг сайжруулах судалгаа |
|
10 |
Балжийн Энхжаргал |
ХААИС |
ХАА-н таримал ургамлын мөөгөнцөрийн өвчний эсрэг антагонист (эсрэг төрүүлэгч) бичил биетний судалгаа |