Categories
мэдээ спорт

Шөвгөрсөн дөрвөн бөхөөс сэргээш илрээд байна

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 18 начин, зургаан харцага, нэг заан, нэг арслан, нэг аварга цолтон шинээр төрсөн. Улсын цолонд хүрсэн эдгээр хүчтэнүүдийн дөрвөөс нь допингийн шинжилгээ илэрсэн тухай албан бус эх сурвалжууд мэдээллэж байна. Энэ дагуу МҮБХ-ноос тодруулахад удахгүй энэ асуудлаар мэдээлэл өгөх ажээ. Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн барилдааны журам, МҮБХ-ын дүрмийн дагуу улсын хэмжээний томоохон наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг бөгөөд шинжилгээний эхний дээжийг БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтын“Допингийн” хяналтын лабораторид шинжлүүлдэг. Тэгвэл БНСУ-ын шинжилгээний лабораторийн хариу ирсэн ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *