Categories
мэдээ спорт

Иргэд спорт явган аялалаар өрсөлдөв

Нийслэлийн иргэдийн дунд спорт явган аялалын тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгуулж, нийслэлийн аваргаа тодрууллаа. Энэхүү наадам нь ”Өдөр тутмын биеийн тамир – Өнөөгийн Нийслэлчүүдийн өнгө төрх” уриатайгаар Улаанбаатар хотын иргэдийг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвх сонирхолыг дэмжих, иргэдийг эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах, спортын амжилтыг ахиулах зорилготой юм.

Аялалын анхан шатны тэмцээнд 9 дүүргээс 72 хорооны 864 иргэн хамрагдсанаас шигшээ тэмцээнд 8 дүүргийн 110 иргэн амжилттай оролцож хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөв.

Тэмцээнийг “Байгальд нуувч илрүүлэх”, “Газрын зураг дээр зай, чиглэл тодорхойлох”, “Уулын оргил булаалдах”, “Техник, тактикийн тэмцээн”, “Багийн болон хувийн бэлтгэл”, “Эмийн сан”, “Цугларалт, ирц”, “Аялах явц”, “Байгаль болон отгийн ариун цэвэр” гэсэн 9 төрлөөр явуулж дүгнэлээ. Үүнд:

Нэгдүгээр байранд Н.Батбилэг ахлагчтай Налайх дүүргийн “Жавхаа” баг 77 оноогоор

Хоёрдугаар байранд Н.Мандалмаа ахлагчтай Чингэлтэй дүүргийн 19-р хорооны “Согоот” баг 71 оноогоор

Гуравдугаар байранд Д.Гэрэлцогт ахлагчтай Баянгол дүүргийн 22-р хорооны “Хийморь” баг 67.5 оноогоор

Дөрөвдүгээр байранд Түвшинжаргал ахлагчтай Хан-Уул дүүргийн 8-р хорооны “Хан-Уул” баг 66 оноогоор

Тавдугаар байранд Хүдэрчулуун ахлагчтай Багахангай дүүргийн ..-р хорооны “Согоот” баг 65,5 оноогоор

Зургаадугаар байранд Мэндбаяр ахлагчтай Баянзүрх дүүргийн 17-р хорооны “Баянзүрх” баг 62.5 оноогоор

Долдугаар байранд Дэлгэрмаа ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн ..-р хорооны “Хайрхан” баг 57 оноогоор

Наймдугаар байранд Хулангоо ахлагчтай Сүхбаатар дүүргийн “Цоглог” баг 56 оноогоор шалгарсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *