Categories
мэдээ спорт

Рио 2016: Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ нар 4-р байрт шалгарлаа

“Рио 2016” Паралимпийн байт харвааны холимог хосын тэмцээнд манай баг IV байр эзэллээ. Багийн төрөлд өрсөлдсөн Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ нар урьдчилсан харваагаар арваннэгдүгээр байраар гарсан бөгөөд Германыг 5:0, Польшийг 5:4-өөр хожин шөвгийн 4-т үлдээд байсан. Ингээд мөнгөн медалийн төлөө Хятадад 6-0, хүрлийн төлөө Италид 5-1-ээр ялагдлаа.

Мөн уржигдар 70 метрийн эрэгтэй урьдчилсан харваанд 33 тамирчнаас Д.Баатаржав 583 оноогоор 20, А.Анхбаяр 572 оноогоор 24 байранд шалгарсан юм. Эмэгтэйчүүдээс Б.Оюун-Эрдэнэ 563 оноогоор 17 байрт шалгарсан байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан хасагдах шат эхлэх бөгөөд Д.Баатаржав, А.Анхбаяр нар өрсөлдөх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *