Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарын түншлэл-2016” үзэсгэлэн Мишээл экспод болж байна

Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсний 95 жил,
үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 41 жилийн ойн хүрээнд 2016 оны 9
дүгээр сарын 08-11-ний өдрүүдэд “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2016” намрын үзэсгэлэнг
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Засаг Даргын Тамгын
Газар хамтран “Мишээл экспо” төвд зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд дотоодын нийт 102 ААН, бизнес эрхлэгчид оролцож
байгаагаас хүнсний салбараас 37 аж ахуйн нэгж, Эрүүл мэндийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэгч 9, ноос ноолуур арьс ширний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30, ном бичиг
хэрэгсэл 3, үнэт эдлэл 3, барилгын салбараас 2, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
2, импортын бүтээгдэхүүн ба үйлчилгээгээр 16 аж ахуйн нэгж тус тус
оролцож байгаа юм. Улаанбаатарын түншэл-2016 үзэсгэлэнг зохион
байгуулснаар ногоон эдийн засаг, Ногоон бизнесийг дэмжих , сүүлийн үеийн техник
технологийг олон нийтэд танилцуулах, чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн
эрэлтэд тулгуурласан оновчтой, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээг
экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, олон улсын стандарт бүхий
оновчтой импортыг нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *