Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгийд хорио цээрийн дэглэмийг чангатгалаа

Баян-Өлгий аймгийн Булган суманд энэ сарын 9-ний өдрийн байдлаар ямааны тахал шинжтэй халдварт өвчнөөр өвчилсөн малын тоо 893-д хүрчээ. Иймд Улаанхус, Цүнхэл багийн нутагт тогтоогдсон хорио цээрийн дэглэмд хүч нэмэгдүүлж хорио цээрийн дэглэмийг чангатгах шийдвэрийг орон нутгийн захиргаанаас гаргасан байна. Хорио цээрийн дэглэмийг чангатгасантай холбоотойгорр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, уулзалт зохион байгуулахыг түр хугацаагаар хоригложээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *