Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал энэ сарын башёг өнжиж магадгүй гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан билээ. Тодруулбал, ёкозүна Хакухо тойргийн барилдааны үеэр зүүн өвдгөө гэмтээсэн бөгөөд сүүлийн өдрүүдэд бэлтгэл хийгээгүй юм. Тэрээр өнгөрсөн башёгийн үеэр мөн хөлөө гэмтээсэн байсан ч башёг дуусгасан билээ. Тэгвэл Мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд 38 дахь түрүү, 1000 дахь ялалтаа авах зорилт тавьсан Хакүхо аварга бэртлээ бүрэн эдгээж амжихгүй болсноо өөрийн фэйсбүүк хуудаснаа мэдэгдсэн байна.
Тэрээр “Харамсалтай байгаа ч аки башё амарч эмчилгээ хийлгэх шаардлагатай боллоо.эмчилгээгээ сайн хийлгээд та бүхэндээ хурдан эргэж ирнэ ээ” гэжээ.