Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгох шалтгааныг ингэж тайлбарлав.
Тэрбээр “Хамтын тэтгэврийн тухай хуулийг би УИХ-ын гишүүн байхдаа эсрэг байр суурь илэрхийлж байсан. Уг нь сонсоход нэр нь их сайхан хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг одоо энэ хууль өөрөө хэрэгжээд эхэлбэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Тухайлбал, чи нөхөр минь ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гээд. Өнөөдрийн энэ хүнд цаг үеийн амьдралд хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу” гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу” гэв.
Тийм учраас МАН мөрийн хөтөлбөртөө “Насны хишиг” гэдэг тэтгэвэр олгоё гэж оруулсан. Ахмадууд маань хосоороо хамтдаа урт наслах тусмаа төр засгаас илүү тэтгэвэр авах юм шүү гэж бодох хэрэгтэй гэж бодож байгаа. Түүнээс биш өмнөх Засгийн газрын бодлогыг үгүйсгэсэн зүйл байхгүй” гэв.