Categories
мэдээ нийгэм

“Монголд хөрөнгө оруулах” нь Олон улсын бага хурал эхэллээ

investЯг одоо “Шангри-Ла” зочид буудалд “Монголд хөрөнгө оруулах нь” олон улсын хурал болж байна. Энэхүү хуралд оролцогчид Монгол улсын дэд бүтцийн хөгжил сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж буй юм. Өнөөдрийн эхний хэлэлцүүлгийн сэдэв “Хурдацтай хөгжиж буй компаниуд, тэднийг хэрхэн санхүүжүүлэх вэ”.

Хэлэлцүүлгийг АНУ-ын ЭСЯ-ны худалдаа хариуцсан ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд хөтлөн явуулж байна. Хэлэлцүүлэгт оролцож буй “Монос” группын мэргэжилтэн хувьцаат компани болох төлөвлөгөөгөө танилцуулав. “Монос групп” олон нийтээс нээлттэй санхүүжилт татаж, андеррайтын компаниа ч хэдийнэ сонгож, бэлтгэл ажилдаа оржээ.

Тус хуралд оролцогчид Монгол Улсад дэд бүтэц хөгжүүлэхэд тулгамдаж буй сорилт болон боломжууд Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, төмөр замыг өргөжүүлэх зэрэг дэд бүтцийн төслүүд Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд бий болгох нь БНХАУ-ын санаачилсан, “Нэг бүс, нэг зам” төсөлд Монгол Улс хэрхэн хувь нэмрээ оруулах боломжтой вэ? Япон улстай байгуулсан, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Хөшигийн нисэх онгоцны буудлын менежмент, Тавдугаар цахилгаан станц зэрэг төслүүд гэсэн дэд сэдвээр хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хурлын хүрээнд эдийн засгийн болон төсвийн нөхцөл байдал, Шинэ Засгийн газрын ирэх дөрвөн жилд баримтлах тэргүүлэх бодлогууд, 2017 онд төлөх их хэмжээний зээл, ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийн эерэг болон сөрөг талууд, Ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрхэн санхүүжүүлэх вэ гэсэн сэдвүүдийг хөндсөн салбар хуралдаан болох юм байна. Салбар хуралдааныг “Moody’s Investors Service” компанийн гүйцэтгэх захирал Грайм Нөүд хөтлөх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *