Хятадын Ханьжоу хотод болж өнгөрсөн Их 20-ын уулзалтад ирсэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн айлчлал тийм ч таатай уур амьсгалтай байсангүй.
Онгоцноос буухаасаа эхлээд ямар нэг асуудалтай тулгарч байсан нь санамсаргүй зүйл байв уу, эсвэл Өмнөд Хятадын тэнгист дайсагналцаж байгаа хоёр их гүрний хоорондын зөрчлийн илрэл байв уу гэдгийг хэлэхэд хэцүү байна.
Тухайлбал Обамагийн онгоц Ханьжоуд газардахад Хятадын талаас тусгай шат угтаж авсангүй. Эцэст нь Обама онгоцныхоо сүүл хэсгийн хаалгаар эвхдэг шатаар бууж иржээ. Мөн Их 20-ын төрийн тэргүүн бүрийг улаан хивсэн дээр тосож байсан бол ганц Обамаг бетонон талбай дээгүүр алхуулсан байна.