Одоогийн байдлаар 55 сургууль, дөрвөн цэцэрлэг л хүүхдүүдээ тусгай зориулалтын автобусаар зөөдөг байна. Дээрх байгууллагуудад 132 хүүхдийн автобус ашигладаг гэсэн судалгаа гарчээ. Өнгөрсөн онд нийслэлийн зургаан дүүргийн 36 сургууль, хоёр цэцэрлэгийн 72 хүүхдийн автобуыг стандартын дагуу шалгахад бүгд тэнцээгүй
Шалгалтад хамрагдсан 103 автобусны 38,8 хувь буюу 40 нь насжилтаар тэнцсэн боловч хэрэглээний стандартын шаардлага хангаагүй байна. Энэ нь жолооч мэргэшсэн жолооны үнэмлэхгүй болон автобусандаа ослын тэмдэг, ослын алх, галын хор, ивүүр, нөөц дугуй, эмийн сан зэргийг иж бүрдэл авч яваагүй, сургууль, цэцэрлэгийн хаяг, лого болон бусад тэмдэг, тэмдэглэгээ бичвэрүүд нь стандарын шаардлага хангаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Түүнчлэн автобусуудын 61,2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа аж. Арваас дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг хүүхдийн автобусны үйлчилгээнд ашиглах боломжгүй гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэжээ.