Categories
гадаад мэдээ

Пётр Малаховский мөнгөн медалиа зарж, гурван настай хүүгийн эмчилгээнд хандивлажээ

Польшийн хөнгөн атлетикийн тамирчин Пётр Малаховский “Рио 2016” наадамд оролцож мөнгөн медалийн эзэн болсон.

Тэрээр “Би алтан медаль зүүхийн тулд бүх хүчээ гаргасан. Харамсалтай нь болсонгүй. Гэхдээ би мөнгөн медалийнхаа үнэ цэнийг өсгөх боломжийг оллоо” гэж фейсбүүк хуудсандаа бичсэн байна.

Малаховский олимпийн дараа гурван настай Олек Сизманский хүүгийн ээжтэй холбогдон медалиа дуудлага худалдаанд зарж олсон мөнгөө хүүгийн эмчилгээнд хандивлахаар болжээ.

Олек хүү нүдний хорт хавдартай юм байна. Мэс засал хийлгэхэд 126.000 ам.доллар шаардлагатай болсон аж.

Хүүгийн эмчилгээний зардлын гуравны нэгийг Польшийн нэгэн сан бүрдүүлээд байсан ба нөгөө нэг хэсгийг Малаховскийн медалийн дуудлага худалдаанаас олсон бол үлдсэн хэсэг мөнгийг Польшийн ах, дүү баячууд болох Доминик, Себастьян Кулчик нар гаргаж хүүг Нью-Йорк хот руу эмчилгээнд явуулахаар болжээ.

Энэ тухай Малаховский “Бид чадлаа. Бид хамтдаа гайхамшгийг бүтээж чадна гэдгийг харууллаа. Миний мөнгөн медаль одоо хамаагүй өндөр үнэтэй болсон” гэж Фейсбүүк хуудсандаа нийтэлжээ.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *