Categories
мэдээ спорт

Дэлхийн хэвлэлүүд Монголын дасгалжуулагчдын эсэргүүцлийн талаар ингэж бичиж байна

Г.Мандахнаранг хүрэл медалиа алдсаны дараа гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монголын хоёр дасгалжуулагчийн эсэргүүцлийн талаар ийн бичиж байна.

Bostonglobe.com

Рио Де Жанейрод болсон эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Узбекистаны тамирчин Иктиёор Наврузовтой Монголын бөх Г.Мандахнаран барилдаж 7:6 харьцаатай Монголын бөх ялж байтал Узбекистаны тал челленж шидэж Монголын тамирчин энэ хооронд 10 секунд дутуу байхад ялчихлаа гэж бодон дэвжээг тойрон гүйж эхэлсэн. Наврузов шидсэн челленждээ ялалт авч нэг оноо нэмүүлэн хүрэл медалийн эзэн болсон юм. Үүнийг эсэргүүцэж Монголын хоёр дасгалжуулагч нэг нь дотуур хувцаснаасаа бусдыг бүгдийг тайлж дэвжээн дээр гарч эсэргүүцлээ илэрхийлсэн бол нөгөө нь өмдтэйгөө эсэргүүцлээ илэрхийллээ.

USATODAY.com

Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр, туслах дасгалжуулагч Б.Баяраа нар өөрийн тамирчин Г.Мандахнаранг хожигдсоны дараа бүх хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийлэв.

Тэмцээний сүүлчийн мөчид Г.Мандахнаран ялсан юм шиг харагдсан. Ингээд хоёр шүүгч ялалтаа тэмдэглэж төрийн далбаагаа барин гүйсэн. Гэтэл секундын дараа Наврузов яллаа гэж түүний дасгалжуулагч мөн баяраа тэмдэглэж эхэлсэн. Монголын хоёр шүүгч челленж шидсэн боловч тэд амжилтанд хүрсэнгүй, энэ үед Г.Мандахнаран өвдөг дээрээ сөхрөн унасан юм. Шүүгчид бүх хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийллээ. Орчуулагчаар дамжуулан дасгалжуулагч Б.Баяраагаас асуухад “Монголын гурван сая ард түмэн энэ медалийг хүлээж байсан. Шүүгчид үнэхээр муу байна. Энд манай цөөхөн тамирчин ирсэн” гэв. Стадионд байсан бүх хүмүүс “Монгол, Монгол” гэж орилж байлаа. Мөн Б.Баяраа шүүгч нэмж “100 хувь Монгол ялсан” гэв. Үүний дараа хамгаалалтын ажилтнууд дасгалжуулагчийг тэмцээний талбайгаас гаргалаа.

People.com

Монголын дасгалжуулагчид 65 кг-ын хүрэл медалийн барилдаан дээр ялагдаж эсэргүүцлээ илэрхийлэн хоёр дасгалжуулагч нь хувцсаа тайлан шидлээ. Дасгалжуулагч Б.Баяраа хэлэхдээ “Бид эсэргүүцэж байна. Шүүгчдэд ямар нэг асуудал байна” гэлээ. Монголын бөх үүнээс болж 7:6 харьцаагаар ялагдсан юм. Энэ бол чөлөөт бөхийн түүхэн дэх онооны шийтгэл байлаа гэв.

Nationalpost.com

Монголын тамирчин Г.Мандахнаран болон дасгалжуулагч нар эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд эцсийн мөчид 7:6 харьцаагаар хожиж байсан. Харин Узбекстаны талаас челленж шидэж оноог 7:7 болгосон. Узбекстаны тамирчин дасгалжуулагч нь баяраа тэмдэглэж эхэлсэн. Монголын дасгалжуулагчид мөн челленж шидсэн. Гэвч шүүгчид шийдвэрээ өөрчлөөгүй. Монголын дасгалжуулагчид уурлаж хувцсаа тайлж шидэж эхэлсэн бөгөөд дотуур хувцастайгаа л үлдсэн юм. Монголын тамирчин шийдвэрийг хүлээж авахгүй дэвжээг тойрон алхсан бөгөөд шүүгч Наврузовын гарыг өргөж ялалтыг өглөө.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *