Categories
мэдээ нийгэм

​Мансууруулах ургамал түүсэн этгээдийг шалгаж байна

Энэ сарын 17 буюу өнгөрсөн лхагва гаригт цагдаагийн албан хаагчид мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох “каннабис” гэх ургамлыг их хэмжээгээр түүж бэлтгэн, бусдад зарж борлуулах зорилгоор авч явж байсан хэргийг илрүүлжээ. Уг үйлдлийг иргэн П хийсэн бөгөөд түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа хэмээн цагдаагийн байгууллагааас мэдээлэв.

Мөн Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн долоодугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын иргэн Т, Б, С, Г нар нь бүлэглэн мансууруулах бодисын төрөлд орох “Ice” буюу мөсийг бусдад зарж борлуулах зорилгоор авч явж байсныг илрүүлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Шалгалтын явцад дээрх этгээдүүдийн гурав нь давтан гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогджээ.

Эдгээр хэргүүдийн сэжигтэн П, Т, Б нарыг ШШГЕГ-ын хорих 461-р ангид сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж. Энэ оны долоо, наймдугаар сард хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 23 холбогчтой 10 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаагийн ихэнх нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг түүж, бэлтгэн, боловсруулж, бусдад зарж борлуулсан гэмт хэрэг газар авч хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.
Б. МӨНГӨНСОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *