Categories
мэдээ нийгэм

​“Азийн ховор цусны бүлэг” семинар Монголд боллоо

“Азийн ховор цусны бүлэг” семинар манай улсад анх удаа зохиогдож байна. “Шанхайн цусны төв” болон “Монгол цус судлалын үндэсний төв”-ийн хамтарсан семинар “Бишрэлт” зочид буудалд өнөөдөр болов. Семинарт есөн орны цусны мэргэжилтэн, докторууд оролцлоо. Энэхүү арга хэмжээний гол ач холбогдол нь ховор бүлгийн цусны донорын нөөцтэй болох цаашлаад Азийн орнуудтай хамтран ажиллах эхлэл болж байгаа аж. Дэлхийд 100 гаруй ховор бүлгийн цус байдаг талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалгаа гаргасан байна. Уулзалтын үеэр Монгол Улсад 15 орчим төрлийн ховор цус илрүүлээд байгаа талаар онцоллоо.

Дашрамд дуулгахад хүний биеийн артерийн, венийн аль ч судас хойно хойноосоо залгагдан үргэлжилж, уртын хэмжээ нь 150000 км болдог аж. Хүний цусанд агуулагдах төмрийн дундаж хэмжээ нь хумсыг 5 см зузаан будахад хүрэлцэх бөгөөд үүний гуравны хоёр нь цусны улаан бөөмөнд оршдог юм байна. Цусны улаан бөөмийг анх 1658 онд нээж, А, В, АВ, болон О гэсэн цусны дөрвөн бүлэг байдгийг тогтоожээ. Түүний дараагаар хүний “резус” эерэг, “резус” сөрөг гэж хуваадаг “резус” фактор байдгийг нээсэн ажээ.
Хамгийн өндөр эмнэлзүйн ач холбогдолтой, клиникийн ашиглагдахуун өндөртэй ховор бүлгийн цусыг “Резус” гэж нэрлэдэг. Монголын хүн амын 1% нь энэ бүлгийн цустай байдаг гэж тогтоосон юм байна. Үүн дотроо сөрөг төрлийн “резус” цусыг хамгийн өндөр ач холбогдолтой цусаар гэдэг ажээ.
Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *