Шудрага Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газраас Их, дээд сургууль сургалтын төлбөрөө нэмэх бол тухайн хичээлийн жил дуусахаас өмнө мэдээлсэн байх ёстой хэмээн мэдэгдсэн.
Энэ дагуу өнгөрсөн хавар их, дээд сургуулийг ирэх жил сургалтын төлбөрөө хэдэн хувиар нэмэх эсэхээ мэдээлэхийг ШӨХТГ-аас өгсөн билээ. Харин энэ хугацаанд их, дээд сургуулиас ямар нэг мэдээлэл ирүүлээгүй байгаа аж. Тиймээс 2016-2017 онд сургалтын төлбөр нэмэх үндэслэлгүй хэмээн ШӨХТГ-аас мэдээлэв.
Хэрвээ урьдчилж мэдээлээгүй мөртлөө ирэх намар сургалтын төлбөрөө нэмсэн тохиолдолд үндэслэлгүйгээр төлбөр нэмсэн шалтгаанаар хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж ШӨХТГ-аас мэдэгдээд байгаа ажээ.
Мөн БСШУС-ын сайд Ж.Батсуурь ажлаа хүлээж аваад удаагүй байгаа ч тэрээр сургалтын төлбөрийг нэмэхгүй байх тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдээд байгаа юм.