Categories
мэдээ нийгэм

Монгол Хятадын зөвлөлдөх уулзалт болно

Монгол улс болон БНХАУ-ын Батлан Хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаабаатар хотод болно. Зөвлөлдөх уулзалтад БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн нэгдсэн штабын орлогч дарга, тэнгисийн цэргийн хурандаа генерал Сүн Зянгуо тэргүүтэй төлөөлөгчид оролцох аж. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар 2013 онд байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, хоёр орны Батлан хамгаалахын сайдын харилцан айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлуудыг хэрэгжүүлэх арга зам, БХ салбарын хамтын ажиллагааны талаар нарийвчлан хэлэлцэх юм. Мөн 2017 онд хоёр орны батлан хамгаалах салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ ярилцалцаж төлөвлөгөө гаргах ажээ.

Б. ЭРДЭНЭ-ОЧИР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *