“Оюутан цэрэг” хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдахаар 49 их дээд сургуулийн 1000 оюутан хамрагдаж байгаа аж.
Цэргийн ерөнхий бэлтгэл буюу онолын сургалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулсан бол цэргийн мэргэжлийн бэлтгэл буюу тактикийн сургалтууд зургаадугаар сараас эхэлсэн юм.
Тэгвэл сургалтын хөтөлбөр дуусч буй учраас оюутан цэргүүд энэ сарын 12-ны 10.30 цагт “Чингисийн талбай”-д эр цэргийн тангарагаа өргөхөөр болжээ.
Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслолд төр, засгийн удирдлагууд, БХЯ, БСШУЯ, ЗХЖШ, Монголын оюутны холбоо, их, дээд сургуулийн удирдлагууд, эцэг эхийн төлөөлөл оролцоно ажээ.
Б.УЯНГА