Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд наймдугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай А/599 дүгээр захирамж гаргалаа. Захирамжид Нийслэл хотод 2016 онд хэрэгжих ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд хийж гүйцэтгүүлэх инженерийн хангамжийн шугам сүлжээ, автозам, тохижилтын ажлын уялдуулан зохион байгуулж, мөн бусад холбогдох газруудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын жагсаалтыг баталжээ.
Биелэлтийг 2016 оны есдүгээр сарын 1-ний дотор бүрэн хангуулж ажиллахыг “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулааны сүлжээ”, ‘’Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар”, “Ус сувгийн удирдах газар” ,‘’Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт’, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” , ‘’Мэдээлэл холбооны сүлжээ” , ‘’Дүүргүүдийн Засаг дарга нар’’, ‘’Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг’’, харьяа байгууллагуудын удирдлагуудад даалгасан байна.
Б.УЯНГА