Тулгууртай харайлтын Олимпийн хошой аварга Елена Исанбаева, 110 метрийн саадтай гүйлтийн дэлхийн аварга Сергей Шубенков нарыг Лозанно хотын Швейцарийн холбооны шүүх олимпийн тоглолтод оролцох эрхийг нь хассантай холбогдуулан давж заалдхаар болсон байна. Тамирчид өөрсдийг нь Олимпийн тоглолтод оролцуулаагүй Спортын арбитрийн шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй гэж даван заалдсан юм байна. “CAS” долдугаар сарын 21-нд санал нэгтэйгээр Оросын Олимпийн хороо ба 68 хөнгөн атлетикчдын Олон улсын хөнгөн атлетикийн холбоотой заргалдсан заргыг хүлээн авахгүйгээ мэдэгдсэн. Мөн арбитрын шүүхийн шийдвэрийг Швейцарийн Холбооны шүүхэд 30 хоногийн дотор даван заалдаж болохыг хэлсэн юм. Хөнгөн атлетикийн үндэсний холбоо нь эрхээ хасуулсан гээд Оросын хөнгөн атлетикчид Риогийн олимпийн тоглолтоос багаараа хасагдсан. Тоглолтод оролцох зөвшөөрлийг уртын харайлтын тамирчин эмэгтэй Дарья Клишина л авсан юм. Мөн ОХУ-ын паралимпийн бүх тамирчдыг хассан юм.
О.ӨНӨР