Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Таны бие ямар үнэтэй вэ?” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн уншаарай.

Тухайлбал, нэгдүгээр нүүрнээс Аврагчид Туул голын дагуу явж, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна гэсэн гарчигтай өдрийн сурвалжлагыг хүргэж байна.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцсан яриаг онцолж байна. УИХ-ын анхдугаар чуулган, мэргэжлийн Засгийн газрын тухайд түүний байр суурь ямар байгаа талаар та сонирхон уншаарай.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Э.Энэрэлийн “Таны бие ямар үнэтэй вэ?” нийтлэл хэвлэгджээ.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрэнд Японы Нагоя их сургуулийн профессор Кенжи Кейгээс “Шороон шуурга хүн амын эрүүл мэндэд ч нөлөөлөх тохиолдол бий” гэсэн гарчигтай тодруулгыг хүлээн авч уншаарай.

Цаг үе, үйл явдлын 10 дугаар нүүрэнд С.Туяасайхан “Япон үлгэрийн сургамжит санааг монгол хүүхдүүддээ хүргэхийг хичээсэн” хэмээх гарчигтай утга зохиолын тухай сонирхолтой ярилцлагыг сонирхон уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *