Categories
мэдээ нийгэм

Бээжингийн чиглэлд явж байсан автобус шатаж 8 монгол иргэн эх орондоо ирж чадахгүй байна

Наймдугаар сарын 4-ний 22:00 цагийн орчим Бээжин-Эрээн чиглэлийн “Есөн луу” компанийн зоригч тээврийн автобус Ша Хуа Юань суурины ойролцоо шатсан тохиолдол гарсан билээ. Тухайн автобусанд 37 монгол иргэн зорчиж явжээ. Тэдний ачаа бараа, гадаад паспорт нь галд шатсан байна. Гадаад паспортоо шатаалгасан 8 иргэн хилээр нэвтэрч чадахгүй байгаа бөгөөд тэдний дунд нэг жирэмсэн иргэн өндөр настанууд ч байгаа гэнэ.

Тэдэнтэй монголын консулаас ирж уулзсан ч одоогоор Эрээний талтай ярилцаж дуусаагүй байгаа юм байна. Тэдгээр паспортоо шатаалгасан иргэдэд түр үнэмлэх өгөх байдлаар асуудлыг шийдэх аж.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *