Categories
мэдээ нийгэм

Химийн бодис ачсан автомашинийг аюулгүй болголоо

Өчигдөр 17.00 цагт “ТЭЦ-4” дулааны цахилгаан станцын хажууд “Хос ирвэс” ХХК-ийн байрлалд их хэмжээний химийн бодис байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн харьяа, аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдал, цагдаагийн албан хаагч, МХЕГ-ын хоёр байцаагч, нийт 17 хүн, нийслэлийн Баянгол дүүргийн XX хороонд гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 14 тонн идэмхий натри ачсан “Шлаанз” загварын автомашиныг аюулгүй болгосон байна. Одоогоор Мэргэжлийн байгууллагуудаас ямар учраас химийн аюултай бодис тээвэрлэж байсан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Б.Уянга

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *