Өчигдөр өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Хүй долоон худгийн замд “Toyota Prius” маркийн автомашин “Toyota Land cruiser” маркийн автомашинтай мөргөлдөж, “Toyota Prius” маркийн автомашинд зорчиж явсан дөрвөн том хүн, гурван хүүхдийн амь нас хохирч, таван хүн гэмтсэн байна.
Одоогоор гэмтсэн таван хүний бие сайн байгаа талаар эх сурвалж мэдээллэв.
Энэхүү хэргийг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэсэг шалгаж байна.
Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа жолооч нарыг хурдаа тохируулж явахыг албаны хүмүүс анхааруулж байна.
Б.Уянга