Categories
мэдээ спорт

Италийн 21 настай тамирчин Ф.Бесели олимпийн аварга болжээ

“Рио-2016” олимпийн жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 48 кг-ын медальтнууд өчигдөр тодорлоо.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д өдгөө 21 настай Италийн Ф.Басели шигшээд дэлхийн чансааг тэргүүлж буй, дэлхийн аварга Ан Баулыг ялж, олимпийн наадамд анх удаа түрүүллээ.Эхний тойрогт гоц мөргөсөн тэрээр удаах даваануудад Герман, Азербайжаны бөхчүүдийг ялсан.

Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаан манай Д.Төмөрхүлэгийг цэвэр,хагас шигшээд Словакийн А.Гомбечийг ялж, аваргалах замаа зассан юм.

Энэ жинд хүрэл медалийг олимпийн хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга М.Эбинүма, Р.Собиров нар хүртлээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *