Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн улаангом сум үерт автжээ

Увс аймгийн Улаангом сумын төвд өчигдөр хүчтэй аадар бороо орсон байна. Үүний улмаас Улаангом сумын наймдугаар багийн 500 орчим айл өрх усанд автаж, 10 айлын гэр унаж, 15 орон сууц, таван албан газар, аж ахуйн нэгж байгууллага, худалдаа үйлчилгээний 20 төв, 12 гараж усанд автжээ.Хүний амь насанд хохиорол учраагүй байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын газрын 35 албан хаагч, зургаан техник хэрэгсэлтэйгээр ажиллаж голын сав дагуу байрлах айл өрхийг нүүлгэн шилжүүлэн, байр орон сууцны усыг соруулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна

Өнөөдөр Увс аймагт бага зэргийн үүлэрхэг 27 хэмийн дулаан байна.

Б.Уянга

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *