Categories
мэдээ нийгэм

“Алтан гадас” одонт Питер Морроу таалал төгсчээ

Хаан банкыг хувьчлахаас өмнө удирдаж байсан Америкийн банкир, санхүүгийн зөвлөх Питер Морроу энэ сарын дөрөвний өдөр 68 насандаа таалал төгслөө.

Тэрээр 2000-2010 онд Хаан банкны гүйцэтгэх захиралаар ажиллахдаа хуучнаар Хөдөө Аж Ахуйн банкны бүтцийн өөрчлөлт, хувьчлалын төслийг удирдан ажилласан юм. Хаан банк нь 2003 онд хувьчлагдсанаар Монгол улсын хамгийн том арилжааны банк болж байв.

Нас барах хүртлээ Питер Морроу нь Хас Банк, Asia-Pacific Investment Partners зэрэг хэд хэдэн байгууллагын захирлуудын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.

Монголд ажиллах хугацаандаа тэр American University of Mongolia, Business Council of Mongolia зэрэг байгууллагуудыг бий болоход хувь нэмрээ оруулсан юм. Мөн Монголын Хөрөнгийн Бирж, Худалдаа Хөгжлийн Банк, Ньюком Групп, Изинес Айрвэйз зэрэг байгууллагуудын удирдах зөвлөлд хараат бус захирлын үүрэг гүйцэтгэж байжээ.

Харвардын Их сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгссөн Питер Морроугийн Монгол улсын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2007 онд “Алтан гадас” одон хүртээж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *