Дэлхийд анх удаа 420 нугараач нэг дор уран нугарсан түүхт үйл явдал өчигдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд боллоо. Гиннесийн номонд “Хамгийн олон нугараач зэрэг уран нугарсан” хэмээн тодоор бичигдэх үйл явдлын гэрч нь Монгол Улсын иргэд боллоо хэмээн зохион байгуулагчид энэ үеэр онцолсон юм.
“Уул усны домог” уран нугаралтын чуулалд нийслэлээс гадна Эрдэнэт, Дархан, Хөтөл, Ханбогд, Дундговь, Дорноговь аймгийн уран нугараачид оролцлоо. Үндэсний циркийн дэргэдэх Уран нугаралтын дугуйлан, Шинэ цирк төвийн дэргэдэх “Отгоо” студи, Нугаралтын “X-Roses” студи, Хаан банкны дэргэдэх “Акработын төв”, Циркийн хөгжил төвийн нугараачид, Улаанбаатар чуулгын нугараачид, Дархан хотын “Шонхоодой” цирк, Эрдэнэтээс ““Эрдэнэс”, “Увидас” дугуйлан, Дундговь аймгаас “Сондор”, Дорноговь аймгаас “Дорнын уянга” гээд нийт уран нугаралтын 20 студийн 350 уран нугараач, жүжигчид оролцсон байна.
Тоглолт нэг цаг 30 минут үргэлжилсэн юм. Дарь эхүүд, ус, цэцэгс, могойн чуулган, Алунгоо хатан гэсэн хэсгүүдээс бүрджээ. Уран нугаралтын үзүүлбэрүүдийн дундуур Улаанбаатар чуулгын уран бүтээлчид тоглолтыг чимсэн юм.
Тоглолтын ерөнхий найруулагчаар МУСТА Р.Мөнхсайхан ажиллажээ. Тоглолтыг доорх бичлэгээс үзнэ үү.