Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Отгонцэцэг олимпийн наадмын хүрэл медаль хүртлээ

Бөхийн жүдо барилдааны эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Казахстан улсын тамирчин Галбадрахын Отгонцэцэг хүрэл медаль хүртлээ.

Тэрээр 2015 оны өвлөөс Казахстан улс руу дасгалжуулагч Энхбаатар багшийнхаа хамт явж, легионер тамирчин болж байсан. Сүүлийн хоёр жил жүдогийн 48 кг-ын жин түүнийх байсан гэхэд болно. Дэлхийн шилдгүүдийг бярдаж, тэсвэр тэвчээрээ үзүүлж, цойлж гарч ирсэн энэ охин оролцсон гран при, гранд слам болгоноосоо медаль авсан. Өнөөдөр олимпийн наадмын хүрэл медалийг хүртэж, Монгол хүний авьяас чадварыг харууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *