АНУ-ын найруулагч Лорен Нэпп “Live from UB” буюу “Улаанбаатараас шууд дамжуулж байна” хэмээх баримтат киног бүтээсэн билээ. Уг кино Дэлхийн 17 хотод гарч, олон улсын кино наадмын гурван шагнал хүртсэн юм.
Тэгвэл өнөөдөр буюу наймдугаар сарын 6-ны өдөр Тэнгис кино театрт 18.00 цагт Монголдоо нээлтээ хийх гэж байна.
Энэхүү кино нь нүүдлийн соёл иргэншлээрээ дэлхийд танигдсан Монгол орны 21-р зууны дуу хоолой нь цөөн хэдэн рок хөгжимчид болж байна. “Live From UB” баримтат кино нь Монголын ирээдүйтэй залуу хамтлагуудын нэг болох Моханик хамтлагийн өнөө цагийн үндэсний соёлын илэрхийлэл болсон шинэ хөгжим бүтээх явцыг үзүүлсэн байна.
Энэхүү киноны нээлт нь АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй үзүүлж байгаа ба суудлын тоо хязгаартай, түрүүлж ирсэн дарааллаар оролцох юм байна.